"Стратеги төлөвлөгөө 2021-2024"-ийн арга хэмжээнд дүгнэлт өгөх
Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж 2024.10.03

Суралцагчдад амьдрах ухааны ур чадвар бүхий хандлага, хөдөлмөрийн соёлыг төлөвшүүлэн, хувь хүний хөгжлийг дэмжинэ.

Арга хэмжээ Хувь Тайлбар Санал, дүгнэлт
1 Эцэг эх, асран хамгаалагчидтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, суралцагчдын хүмүүжил төлөвшил, сурах үйл ажиллагааг дэмжих 68 3 удаагийн арга хэмжээ зохион байгуулсан.
Анги удирдсан багш нарыг гэр айлчлал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллая. Шинэ гарсан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд сургуулийн бүх түвшиний оролцоог хамруулсан үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлье.
2 Багш суралцагчдын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох 65 Хүүхдэд ээлтэй байгууллага сэтгэл ханамжийн судалгааг багш, суралцагчдаас авч байгаа.
3 Суралцагч хөгжил төвөөр дамжуулан хүүхдэд ээлтэй үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх 60 6 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан.
Суралцагч хөгжил төвийн үйл ажиллагааг суртчилан таниулах, ашиглах тал дээр анхаарал хандуулах. Үйл ажиллагааг нь эрчимжүүлж, тогтмолжуулж өгөх. Амьдрах ухааны төв нэршлийг нь өгөх. Санхүүгийн дэмжлэг урамшууллыг нь тодорхой тогтоож өгөх. 
4 Багш суралцагчийн сурч хөгжих үйл явцыг дэмжих, уншигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц үйлчилгээг үзүүлэх 95 Номын тоог нэмэгдүүж, орчинг сайжруулсан.
 
5 Суралцагчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах 95 Сургалт, арга хэмжээг зохион байгуулсан. 4 удаагийн арга хэмжээнд 758 суралцагч хамрагдсан.
Боловсролын байгууллагын ажилтан нэг бүр, эцэг эх, асран хамгаалагчид суралцагчдыг болзошгүй эрсдлээс хамгаалахад оролцдог болгох тал дээр анхаарч ажиллая. 
6 Эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх, амьдралын зөв хэв маягт суралцуулах, зөвлөгөө тусламж үйлчилгээ үзүүлэх 91 Эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг. 5 удаагийн арга хэмжээ зохион байгуулж 542 суралцагч хамрагдсан.
7 “Бид нэг байрныхан” уриатайгаар дотуур байрны суралцагчдыг тэгш хөгжих боломжийг бүрдүүлэх 90 14 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан.