"Стратеги төлөвлөгөө 2021-2024"-ийн арга хэмжээнд дүгнэлт өгөх
Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж 2024.10.03

Мэргэжлийн боловсрол, сургалтын шаардлагад нийцсэн чанартай сургалт, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

Арга хэмжээ Хувь Тайлбар Санал, дүгнэлт
1 Техникийн болон мэргэжлийн боловсролын шаталсан, залгамж холбоог хангасан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хөгжүүлэх 90 10 хөтөлбөрийн сайжруулалт хийсэн.
2 Цахим, зайн сургалтын дэвшилтэт арга зүйг сургалтад нэвтрүүлэх, хөгжүүлэх 85 Цахим хичээлийн санд хичээлүүдийг байршуулсан.
цахим хичээлийн санг бүх түвшний суралцагчдад нээлттэй болгох
3 Шаталсан хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, агуулгад харьцуулалт хийх замаар хөтөлбөрт дүн шинжилгээ хийх 85 Чанарын үнэлгээнд хамрагдсан.
өмнөх хувийг ахиулах
4 Шаталсан сургалтын хөтөлбөрөөр дэвшин суралцах үйлчилгээг чанартай зохион байгуулах 75 Шатлан суралцагчдын тоог 12 хувиар нэмэгдүүлсэн. Шатлан суралцах журам боловсруулан, мөрдөж ажилласан.
ТБОС-ын сургалтын орчинг сайжруулан 5-6 түвшинд хүргэх. Багш нарын боловсролын зэрэг ахиулахад дэмжлэг үзүүлэх. /Магистрт/
5 Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтыг тогтмол хийх 100 Багш бүрээр хөтөлбөрт дотоод хяналт шинжилгээ, үнэлгээг хийж, зөвлөмж хүргүүлэн ажилласан.
6 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийх 60 Мөшгих судалгаа хийдэг.
Хөдөлмөрийн хэлтэстэй ажиллах хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн түншлэл ажил олгогчдыг нэмэгдүүлэх
7 Тэргүүлэх чиглэлээр техникийн болон мэргэжлийн боловсролын шинэ хөтөлбөр нээх 55 5 мэргэжлээр шинээр мэргэжил нээхээр Удирдах зөвлөлд санал хүргүүлсэн.
Онол болон дадлагын газрын тоог нэмэгдүүлэх
8 Сургуулийн элсэлтийн чанарыг сайжруулах, бодлого боловсруулан хэрэгжүүлэх 50 Журам боловсруулан хэрэгжүүлсэн. Хөтөлбөр боловсруулагдаагүй.
хөтөлбөрийг боловсруулах
9 Бүс нутгийн онцлог, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өсөлт, аж ахуйн нэгж байгууллагын захиалга болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах 70 7 мэргэжлээр мэргэжлийн сургалтыг зохион байгуулсан.
мэргэжлийн сургалтын тоог нэмэгдүүлэх
10 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын модуль хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх 95 488 суралцагчид 16 цагийн энтрэпренершип боловсрол олгох сургалт зохион байгуулсан.
үргэлжлүүлэх
11 Сургууль-ажил олгогч-төгсөгч хамтын ажиллагааг бэхжүүлэх, эргэх холбоог сайжруулах 85 Хөдөлмөр эрхлэлт 81 хувьтай. Төгсөгчдийн пэйж хуудсыг идэвхжүүлсэн.
төгсөгч ажил олгогчруугаа чиглэсэн уралдаан тэмцээн зохион байгуулах