"Стратеги төлөвлөгөө 2021-2024"-ийн арга хэмжээнд дүгнэлт өгөх
Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж 2024.10.03

Сургуулийн хөгжлийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хяналт үнэлгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

Арга хэмжээ Хувь Тайлбар Санал, дүгнэлт
1 Улсын болон аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан сургуулийн бодлого, хөтөлбөр дүрэм, журмыг шинэчлэх 60 2022 онд 8 дүрэм, журам, 2023 онд 1 журмыг шинэчлэн боловсруулж, дүрэм журмын эмхэтгэлийг шинэчилсэн.
Эмхэтгэлийг гарын авлага болгон гаргана.Танилцуулах
2 Сургуулийн эрх ашгийг хамгаалах, нийгэм дэх нэр хүндийг өсгөх 65 Дэд хөтөлбөр боловсруулагдаагүй. Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан
Нээлттэй хаалганы өдөрлөгийг байнга зохион байгуулах
3 Цахим мэдээлэлд тулгуурласан төлөвлөлт, менежментийг хөгжүүлэн, цахим санг бүрдүүлэх 90 Сүүлийн 10-н жилийн 2382 бичгийг цахимжуулсан.
Журнал цахим болгох
4 Сургуулийн дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, хүрсэн үр дүнг шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, ажлын чанар, гүйцэтгэлд хяналт шалгалт хийх 91 53 удаагийн дотоод хяналт шинжилгээ, үнэлгээг зохион байгуулсан.
Хэрэгжилт сайн
5 Хөндлөнгийн байгууллагаар чанарын баталгаажилт хийлгэх 100 “Хэвлэлийн график дизайнч”, “Барилгын засал чимэглэлчин” мэргэжлийн 2 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.
сайн байсан
6 Сургуулийн багш ажилтнууд, суралцагчдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, аюулгүй сургалтын орчин, ажлын байрыг бий болгох 90 Суралцагчдад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулсан, галын хор шинэчилсэн.
СӨУЗ эрчимжүүлэх  хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлэх